Цэцгийн тоос альбумин, глобулин. пептин, зэрэг уургийн бодисоор баялаг. Бас 40 гаруй фермент, 30 гаруй органик бус бодис,кали, төмөр,зэс, кобальтаар баялаг кальци,фосфор,магни, цинк, марганц, хром, иод агуулагддаг витаминлаг чанарын 20 шахам бодис агуулагдаг. Цэцгийн тоос нь хүний биеийн ерөнхий чалх сайжирч, нойрондоо сайн, хоолондоо дуртай болдог банна, Цэцгййн тоосыг зөгийн балтай хольж хэрэглэхэд цусан дахь улаан цагаан цогцос 15—30% нэмэгдэж байсан.
Жилийний найрлаганд 55% давирхайлаг бальзамт бодис, эфирийн тос 10%, лав 30%, тос 5% эзэлнэ. Мөн цэцгийн тоос, зөгийн зарим булчирхайн шүүрэл, идээлэх бодис зарим элементүүд агуулагдана. Жилий 66—107°С-д хайлна. Жилий өвчин намдаах,үрэвсэл дарах, эд эсийг төлжүүлэх эмийн чухал бүтээгдхүүн юм. Гоо сайхан, мал эмнэлэгт, мебелийн үйлдвэрт хэрэглэж байна. Жилий сайн чанарын ариутгагч, нян үржихгүй нөхцөлийг бүрдүүлнэ.
Сүүнцрийн найрлаганд уурагт бодис 18%, чихэр 10-17%, тос 5,5%,эрдэс давс 1% орчим, РР,Н,С,А, болон В-ийн төрлийн амин дэм агуулагдана. 50% схоже с маточным молочком (royall jelly – королевское желе). Сүүнцрийг хөгшрөхөөс сэргийлэх эм бэлдмэл, цусны даралтыг хэвийн байлгах, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг тохируулах, судас хатуурах, бодисын солилцоог идэвхжүүлж бэлгийн суларлаас сэргийлэх зорилгоор ашиглана.
Түүний найрлаганд органик хүчлүүд, төрөл бүрийн амин дэм, зарим төрлийн эрдэс давс агуулагдах учраас хүнс эмчилгээний гойд ашигтай бүтээгдэхүүнд тооцогдоно. Түүнийг авч тэжээлийн хольцонд хэрэглэхээс гадна хатааж нунтаглаад хэрэглэдэг.
Найрлаганд нь антибиоток болон нөөц маягийн биологийн идэвхит бодисууд агуулагддагаас сүүлийн үед тусгай бүтээгдхүүн гэж тооцогдох болсон. Амны хөндий өвчин төвөнхтөс/ларингит/,гүйлсэн булчирхайн /миндаль/, болон амьсгалын дээд замын үрэвсэл зэрэг өвчнийг анагаахад ашиглана.
Зөгийний хаягдал буюу подмор нь олон тооны биологийн идэвхт бодис агуулсан анагаах ухаан, эм зүй, энзимологи, гоо сайхан, мал эмнэлэг, хүнсний аж үйлдвэр зэрэг олон салбарт хэрэглэх экологийн хосгүй цэвэр бүтээгдэхүүн юм. Түүний найрлаганд уураг, амин дэмүүд, лав, тоост бодис, хитин зэрэг олон тооны биологийн идэвхт бодисууд агуулагддагаас эмчилгээний чухал бүтээгдэхүүнд тооцогдоно.
Жимс жимсгэнэ, ХАА-н таримал зарим төрлийн хүнсний ногооны ургацыг 30%-300% нэмэгдүүлж, үр жимсний гарц чанарыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр байгалын ургамлын 80 гаруй хувьд тоос хүртээж байгалийн экологийн нөхцлийг тогтворжуулж байдаг